Рентген дадлагажуурын программын засвар үйлчилгээ, шинэчлэлтийг хийлээ

Spread the love

Нисэхийн сургалтын төв нь Англи улсын “Renful Premier Technologies” компанийн Simfox рентген дадлагажуурын /single view/ нэг харагдацтай программыг ашиглан 1 багш, 6 дасгалын компьютерын эрхтэйгээр дадлагажуурын сургалт дадлагыг зохион байгуулдаг.

Тус рентген дадлагажуурын программын засвар үйлчилгээ, шинэчлэлтийг ИНҮТ болон нийлүүлэгч талын хооронд байгуулсан хамтын ажиллагааны гэрээний дагуу 2024 оны ээлжит засвар үйлчилгээ, шинэчлэлтийг энэ оны 01 сарын 04-ний өдөр амжилттай хийлээ.

Засвар үйлчилгээ, шинэчлэлтийг хугацаанд нь хийлгэсэнээр агаарын хөлгөөр тээвэрлэхийг хориглосон аюултай эд зүйлсийн зургийн сан нэмэгдэх, программын хэвийн ажиллах нөхцөл бүрдэх, Нисэхийн аюулгүйн хамгаалалтын үйлчилгээний байгууллага/НАХҮБ/-ын үзлэгийн шалгагч нар шинэ төрлийн хориглосон эд зүйлсийг илрүүлэхэд суралцах, ур чадвараа нэмэгдүүлэх зэрэг сайн талтай юм.

Download QRPrint QR