Нисэхийн сургалтын төвийн захирлын 2024 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн А/19 дүгээр тушаалаар “Агаарын хөлгийн газрын үйлчилгээний техникчдийн давтан сургалт”-ыг 2024 оны 04 дүгээр сарын 29-30-ны өдрүүдэд зохион байгуулж орон нутгийн нисэх буудлын 18, АСН сервисес ХХК-ийн 5 ажилтан амжилттай хамрагдаж гэрчилгээжлээ. Сургалтын дадлагыг МИАТ болон авиа компаниудын ангар, БУОУНБ, ЧХОУНБ-ын перрон талбайд зохион байгуулав.
Мөн МИАТ ТӨХК-ийн орон нутагт нислэг үйлдэх CRJ-700, JU-1700, CRJ-200, B-787-9 Dreamliner, Аэромонголиа, Геосан Скай жэт, Зэвсэгт хүчний 302 дугаар анги, МИ-171Е, ЗХ-ни 337-р ангийн МИГ-29 агаарын хөлгүүд ОБЕГ-ын 111-р ангийн нисдэг тэрэг, сургалтын тоног төхөөрөмж дээр сургалт дадлагыг хийж гүйцэтгэлээ.
Download QRPrint QR
















