Нисэхийн сургалтын төвийн захирлын 2024 оны 04 дүгээр сарын 11-ний А/16 дугаар тушаалын дагуу Гаалийн ерөнхий газрын Улс хоорондын шуудан илгээмжийн гаалийн газрын гаалийн улсын байцаагч нарт 2024 оны 04 дүгээр сарын 15-наас 26-ны өдрүүдэд “Тоног төхөөрөмж ашиглан үзлэг шалгалт хийх” дадлага, сургалтыг амжилттай зохион байгууллаа.
Нисэхийн сургалтын төв нь гаалийн улсын байцаагч нарын рентген шинжилгээний ур чадварыг нэмэгдүүлэх, мэдлэг олгох зорилгоор “Simfox” дадлагажуурын программд шинээр 500 гаруй эд зүйлсийн зураг, хар тамхины төрлийн рентген дүрсээр өгөгдлийн сангаа баяжуулан шинэчлэлт хийсэн юм.
Цаашид дадлага, сургалтын төрлийг нэмэгдүүлж үр дүнтэй хэлбэрээр чанартай сургалтыг зохион байгуулахаар зорин ажиллаж байна.
Download QRPrint QR















