ICAO-ийн шинэ мэдээ, мэдээлэл

Spread the love

 

Doc 10159 “Safety Intelligence Manual”-ийн анхны хувилбар нь ICAO-ийн цахим номын санд болон ICAO-ийн сүлжээнд англи хэл дээр ашиглах боломжтой боллоо.

Энэхүү гарын авлагад аюулгүй байдлын мэдээлэл, өгөгдлийг цуглуулах, боловсруулах, дүн шинжилгээ хийх аргачлалын зөвлөмжүүд багтсан бөгөөд аюулгүй байдлын мэдээлэлд тулгуурласан ухаалаг шийдвэр гаргах чадварыг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилготой юм. Мөн аюулгүй байдлын мэдээлэл болон дүн шинжилгээний мэдээллийг хуваалцах, солилцохтой холбоотой агуулгыг хамарсан байна. Гарын авлагын ICAO-ийн бүх албан ёсны хэл дээрх эцсийн хувилбар 2025 оны 10 дугаар сарын эцсээр нийтлэгдэхээр төлөвлөгдсөн байна.

Хавсралт-19 “Аюулгүй байдлын удирдлага”-ын 2 дугаар нэмэлт өөрчлөлт нь 2025 оны 6 дугаар сарын 23-ны өдөр зөвлөлөөр батлагдаж, 2025 оны 7 дугаар сарын 18-ны өдөр SL-AN 25/64 нийтлэгдсэн байна.

Энэ нэмэлт өөрчлөлт нь 2025 оны 11 дүгээр сарын 4-ний өдөр хүчин төгөлдөр болж, 2026 оны 11 дүгээр сарын 26-ны өдрөөс мөрдөгдөхөөр төлөвлөгдөж байна.
/https://www.icao.int/safety-management/