АЮУЛГҮЙ БАЙДЛЫН УДИРДЛАГЫН ТОГТОЛЦООНЫ БҮРЭЛДЭХҮҮН ХЭСГҮҮДИЙН ТОВЧ ТАНИЛЦУУЛГА

Spread the love

Аюулгүй байдлын удирдлага нь нисэхийн осол, зөрчил үүсэхээс өмнө аюулгүй байдлын эрсдэлийг урьдчилан бууруулах зорилготой. Аюулгүй байдлын удирдлагыг хэрэгжүүлэх замаар улс орон нь аюулгүй байдлын үйл ажиллагаагаа илүү зохион байгуулалттай, нэгдсэн байдлаар удирдах боломжтой болдог. Улс орнууд аюулгүй байдалд оруулах үүрэг, хувь нэмрээ тодорхой ойлгосноор нисэхийн салбарт аюулгүй байдлын эрсдэлийг бууруулах, шийдвэрлэх арга хэмжээг тэргүүлэн хэрэгжүүлэх, нөөц бололцоогоо оновчтой, үр дүнтэй удирдах замаар нисэхийн аюулгүй байдлыг хангана.

ICAO-ийн аюулгүй байдлын удирдлагын тогтолцоо нь дөрвөн бүрэлдэхүүн,  арван хоёр элементээс бүрддэг. Үүнд:

Бүрэлдэхүүн 1. Аюулгүй байдлын бодлого ба зорилтууд

Элемент 1.1 Удирдлагын амлалт

Элемент 1.2 Аюулгүй байдлын үүрэг хариуцлага

Элемент 1.3 Аюулгүй байдал хариуцсан ажилтнуудын томилгоо

Элемент 1.4 Онцгой нөхцөлийн хариу арга хэмжээний төлөвлөгөөний зохицуулалт

Элемент 1.5 Аюулгүй байдлын удирдлагын тогтолцооны баримт бичиг

Бүрэлдэхүүн 2. Аюулгүй байдлын эрсдэлийн удирдлага

Element 2.1 Аюулыг тодорхойлох

Element 2.2 Аюулгүй байдлын эрсдэлийг үнэлэх ба бууруулах

Бүрэлдэхүүн 3. Аюулгүй байдлын баталгаажуулалт

Элемент 3.1 Аюулгүй байдлын гүйцэтгэлийн хяналт, хэмжүүр

Элемент 3.2 Өөрчлөлтийн менежмент

Элемент 3.3 Аюулгүй байдлын удирдлагын тогтолцооны тасралтгүй сайжруулалт

Бүрэлдэхүүн 4. Аюулгүй байдлын сурталчилгаа

Элемент 4.1 Сургалт ба боловсрол

Элемент 4.2 Аюулгүй байдлын мэдээлэл солилцоо

/ICAO Doc 9859 “Аюулгүй байдлын удирдлагын гарын авлага”, 2018 он/