АЮУЛГҮЙ БАЙДЛЫН УДИРДЛАГЫН ТОГТОЛЦООГ ҮНДЭСЛЭГЧ ПРОФЕССОР ПАТРИК ХАДСОН

Spread the love

Патрик Хадсон нь аюулгүй байдлын удирдлагын хүний хүчин зүйлийн талаар дэлхийд тэргүүлэх мэргэжилтнүүдийн нэг бөгөөд газрын тос, байгалийн хийн үйлдвэрлэл, иргэний нисэх, уул уурхай болон анагаах ухааны салбарын нэр хүндтэй судлаач юм.

Тэрээр Shell олон улсын Tripod судалгааны төслийн ахлагчаар ажиллаж, байгууллагын ослын загвар болох “Швейцар бяслагийн загвар”-ыг боловсруулсан. Мөн “Piper Alpha газрын тосны платформын ослын дараа аюулгүй байдлын удирдлагын тогтолцооны аргачлалыг анх боловсруулсан дөрвөн хүнтэй багийн гишүүн байсан бөгөөд уг аргачлал нь өнөөдөр дэлхий даяарх аюулгүй байдлын удирдлагын тогтолцооны загвар, суурь болгон ашиглагдаж байна.

Улмаар газрын тос, хийн салбар дахь аюулгүй байдлын соёлыг хөгжүүлэх Shell групийн “Hearts and Minds” хөтөлбөрийг удирдсан байна. Нисэхийн салбарт тэрээр нислэгийн үйл ажиллагаа, засвар үйлчилгээ, инженерчлэлийн чиглэлээр Boeing, Airbus, British Airways, KLM, Air France, Lufthansa, Qantas, Ansett, CHC, Bristows, Singapore Airlines, Malaysian Airlines, Emirates зэрэг олон улсын агаарын тээврийн компаниудтай хамтран ажилласан байна.

Тэрээр Европын Холбооны судалгааны цөмийн реакторын төслийн олон улсын аюулгүй байдлын шинжээчдийн багийн гишүүн юм.

                           https://flightsafety.org/wp-content/uploads/2017/02/Patrick-Hudson.pdf