2026 оныг нисэхийн аюулгүй байдлын сургалт, сурталчилгааны жил болгон зарлалаа

Spread the love

Нисэхийн сургалтын төв нь “ИНҮТ” ТӨХХК-ийн хэмжээнд 2026 оныг нисэхийн аюулгүй байдлын сургалт, сурталчилгааны жил хэмээн зарлаж, сургалтын үйл ажиллагааны голлох чиглэлийн нэг болгож буйтай холбоотойгоор дараах ажлуудыг хийхээр төлөвлөж байна. Үүнд:

Сургалтын чиглэлээр:
1. “ИНҮТ” ТӨХХК-ийн нийт ажилтнуудад зориулан Нисэхийн аюулгүй байдлын анхан шатны дараах сургалтуудыг 2026 онд хуваарийн дагуу зохион байгуулна. Үүнд:
-Нисэхийн аюулгүй байдал хариуцсан үндсэн ажилтнуудад зориулсан анхан шатны 32 цагийн сургалт;
-Үйлдвэрлэлийн ажилтнуудад зориулсан нисэхийн аюулгүй байдлын анхан шатны 24 цагийн сургалт;
-Удирдах ажилтнуудад зориулсан нисэхийн аюулгүй байдлын анхан шатны 24 цагийн сургалт.

2. Нисэхийн аюулгүй байдлын анхан шатны сургалтын гарын авлага шинэчлэн гаргана.

Мэдээлэл сурталчилгааны чиглэлээр:

3. ИНҮТ” ТӨХХК-ийн болон НСТ-ийн веб хуудсаар нисэхийн аюулгүй байдлын талаарх шинэ мэдээ мэдээллийг тогтмол хүргэнэ.

4. Нисэхийн аюулгүй байдлын удирдлагын тогтолцооны товч танилцуулга буюу эмхэтгэл гаргана.

 

 

Download QRPrint QR