“Агаарын хөлгийн гал унтраах, зорчигчдыг аврах анхан шатны сургалт”-ыг зохион байгууллаа

Spread the love

     Нисэхийн сургалтын төвд “Агаарын хөлгийн гал унтраах, зорчигчдыг аврах анхан шатны сургалт”-ыг 2026 оны 01 дүгээр сарын 19-ний өдрөөс 27-ны өдрүүдэд зохион байгууллагдсан.

    Сургалтад “Нью Улаанбаатар интернэйшнл Эйрпорт” ХХК, “Таван толгой нисэх буудал” ХХК, “Таван орд” ХХК, “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудал болон орон нутгийн нисэх буудлын 24 галын ажилтан хамрагдсан.

      Тус сургалтаар хөтөлбөрийн дагуу онолын 30 цаг, дадлагын 28 цаг, нийт 58 цагийн агуулгын хүрээнд Агаарын хөлөгт гал түймэр, осол гарсан үед галын техник хэрэгслийг ашиглах, зорчигчдын амь нас эрүүл мэндийг хамгаалах, аврах анхан шатны арга хэмжээг зөв зохион байгуулах ур чадварыг эзэмшүүлэхэд оршино.

Сургалтаар дараах онолын мэдлэг олгосон. Үүнд:

  • ИКАО-ын болон Иргэний нисэхийн дүрмийн талаар эрх зүйн ойлголт өгөх
  • Агаарын хөлгийн бүтэц, зохион байгуулалт
  • Нисэхийн аюулгүйн хамгаалалт
  • Агаарын навигацийн үйлчилгээ
  • Аэродромын тухай
  • Агаарын хөлгийн гал унтраах арга зүй
  • Аюулгүй ажиллагааг хангах
  • Аврах ажиллагааны арга зүй

      Сургалтын дадлага ажлыг Буянт-Ухаа Олон улсын нисэх буудлын Аврах, гал унтраах хэсэгт зохион байгууллаа.

Download QRPrint QR