- Аюулгүй байдлын удирдлагын тогтолцоо /Safety Management System (SMS)/ гэж юу вэ?
Аюулгүй байдлын удирдлагын тогтолцоо гэдэг нь байгууллагын өдөр тутмын үйл ажиллагааны хүрээнд эрсдэлд суурилсан зөв шийдвэрийг гаргах байгууллагын хэмжээнд тогтоосон үе шаттай, уялдаа холбоотой процессуудыг хэрэгжүүлэхийг хэлнэ.
- SMS-ийн үндсэн зорилго
Аюулгүй байдлын удирдлагын тогтолцоо нь нисэхийн салбарын аюулгүй байдлыг бүхэлд нь тасралтгүй сайжруулах замаар аюулгүй байдлын боломжийг тэлэх зорилготой.
- SMS-ийн гол үйл ажиллагаанууд
- Аюулыг тодорхойлох (Hazard Identification) – Байгууллагад учирч болох аюулыг тодорхойлох;
- Мэдээлэх (Occurrence Reporting) – Аюулгүй байдлын өгөгдөл мэдээллийг цуглуулах процесс;
- Эрсдэлийн удирдлага (Risk Management) – Эрсдэлийг үнэлэх, удирдах стандарт арга зүй;
- Гүйцэтгэлийн хэмжилт (Performance Measurement) – Байгууллагын аюулгүй байдлын зорилго биелсэн эсэхэд дүн шинжилгээ хийдэг удирдлагын хэрэгсэл;
- Чанар/Аюулгүй байдлын баталгаажуулалт (Quality/Safety Assurance) – Байгууллагын аюулгүй байдлын гүйцэтгэлийн үзүүлэлтийг тасралтгүй сайжруулах чанарын удирдлагын суурь зарчимд тулгуурласан процесс.
- SMS-ийн үндсэн оролцогч буюу хариуцагч
- Удирдлага: SMS-ийг эхлүүлэх, үр дүнтэй хэрэгжүүлэхэд байгууллагын нөөцийг хуваарилах үндсэн хариуцагч нь юм;
- Менежер: Харьяа нэгжийн SMS-ийн процессуудыг хэрэгжүүлэх, хадгалах, дагаж мөрдүүлэх үүрэгтэй;
- Ажилтнууд: Аюулыг илрүүлж, мэдээлэх үүрэгтэй.
- SMS байгууллагад ямар үр ашигтай вэ?
- Илүү мэдээлэлд суурилсан шийдвэр гаргадаг болно;
- Осол зөрчлийн эрсдэлийг бууруулах замаар аюулгүй байдлыг дээшлүүлнэ;
- Нөөцийн хуваарилалтыг илүү оновчтой хийснээр үр ашгийг нэмэгдүүлж, зардал бууруулах боломжийг бүрдүүлнэ;
- Байгууллагын соёлыг дээшлүүлнэ;
- Байгууллагын талаар цогц системтэй мэдээллийг харуулна.
- SMS-ийг хэрэгжүүлдэг байгууллагын гол чанарын үзүүлэлтүүд
- Аюулгүй байдлын гүйцэтгэлийн үзүүлэлтийн зорилтуудыг хангахад удирдлага болон нийт ажилтнуудын амлалтын илэрхийлэл︔
- SMS гэж юу болох, юу хэрэгжүүлэх талаар тодорхой харуулсан үйл ажиллагааны зураглал (roadmap);
- Байгууллагын хэмжээнд шийтгэлгүй мэдээллийн тогтолцоо, нээлттэй харилцааны орчны бүрдүүлэлт;
- Тасралтгүй сайжруулалтыг дэмжсэн байгууллагын соёл.
- SMS нь …
- Дүрмийг өөрийнхөөрөө тогтоох тухай биш;
- Зөвхөн нэг хэлтэс нэгжийн хариуцдаг тогтолцоо биш;
- Хяналт, шалгалтыг орлох хэрэгсэл биш;
- Байгууллагад дарамт, ачаалал үүсгэх тогтолцоо биш.
- SMS нь …
Байгууллагын үйл ажиллагааны процесст суурилдаг;
- Байгууллагын бусад менежментийн тогтолцоотой уялдуулан хэрэгжүүлж болдог;
- Үйл ажиллагааны сайн туршлагыг харуулдаг.
- Аюулгүй байдлын удирдлагын тогтолцоо ба нислэгийн аюулгүй байдлын хөтөлбөрийн ялгаа:
- Аюулгүй байдлын удирдлагын тогтолцоо: Урьдчилан сэргийлэх/таамаглах арга барилд суурилдаг бөгөөд байгууллагад нөлөөлж болох аюул, эрсдэлийг тогтоож, эрсдэлийн удирдлагын арга хэмжээг хэрэгжүүлдэг;
- Нислэгийн аюулгүй байдлын хөтөлбөр: Тохиолдсон үйл явдлыг судалдаг (хариу арга хэмжээ авах арга) бөгөөд системийн зөвхөн нэг хэсэг, тухайлбал агаарын тээвэрлэгчийн үйл ажиллагаанд төвлөрдөг.
- Аюулгүй байдлын удирдлагын тогтолцоо (SMS) ба чанарын удирдлагын тогтолцоо (QMS)-ны ялгаа:
- SMS: Байгууллагын аюулгүй байдлыг авч үздэг;
- QMS: Байгууллагын бүтээгдэхүүн, үйлчилгээг авч үздэг;
- Ялгаа: QMS нь нийцлийг авч үздэг бол SMS нь аюулыг авч үздэг. Үл нийцэл болон аюул аль аль нь аюулгүй байдалд нөлөөлж болно;
- Хамтын ашиг: Аль аль тогтолцоо нь аюулгүй байдлыг сайжруулдаг, харилцан уялдаатай хэрэгждэг удирдлагын чухал хэрэгсэл юм. Чанарын удирдлагын зарчмыг хэрэгжүүлэхгүйгээр SMS-ийг үр дүнтэй хэрэгжүүлэх боломжгүй.
https://skybrary.aero/articles/10-things-you-should-know-about-sms
Download QRPrint QR










