ТЭТГЭЛЭГТ СУРГАЛТАД СОНГОН ШАЛГАРУУЛАХ ТУХАЙ

Spread the love

 

Бүгд Найрамдах Солонгос Улсын Засгийн газар болон Олон улсын иргэний нисэхийн байгууллага (ICAO)-аас хамтран хөгжиж буй орнуудаас БНСУ-д 5-10 хоногийн 5 нэр төрлийн тэтгэлэгт сургалтад хамруулах сонгон шалгаруулалт зарласан. Уг тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах хүсэлтэй ажилтнуудыг “ИНҮТ” ТӨХХК-аас нэгдсэн журмаар тодорхойлж, сонгон шалгаруулалтад оролцох боломжийг олгоно.

Тэтгэлэгт сургалтын хуваарь:

Code Courses Dates Participants Training

institute

A-2 Aviation policy for women leaders 1 to 7 July 15 ROK (IAAA)
B-1 Design of Aeronautical Ground Lighting 14 to 20 May 15 IAAA
B-2 Aeronautical Datalink Communications 18 to 22 May 16 CATC
B-3 Airport Lighting Operation & Management 15 to 20 June 16 CATC
B-4 Urban Air Mobility 27 to 31 July 16 CATC

 Сонгон шалгаруулалтад хамрагдах хүсэлт гаргагчдад тавигдах ерөнхий шаардлага:

  • Хүсэлт гаргагч нь тэтгэлэгт сургалт зарласан байгууллагын шаардлагыг бүрэн хангасан байх;
  • “ИНҮТ” ТӨХХК-д 3 ба түүнээс дээш жил ажилласан байх;
  • Хүсэлт гаргагчийн ажлын үндсэн чиг үүрэгт тэтгэлэгт сургалтын чиглэл нийцсэн байх;
  • Хүсэлт гаргагчийг тухайн сургалтад хамрагдах зайлшгүй шаардлагатай гэж үзэж, нэгжийн даргаас нь тодорхойлсон байх;
  • Анкетад тусгагдсан эрүүл мэндийн шалгуур хангасан байх.;
  • Англи хэлний дунд ба түүнээс дээш түвшний мэдлэгтэй байх (TOEFL/IELTS болон бусад олон улсын магадлан итгэмжлэгдсэн хэлний шалгалтын хүчин төгөлдөр оноотой бол дүйцүүлэн тооцож болох ба албан ёсны оноогүй бол НСТ-д ерөнхий англи хэлний түвшин тогтоох шалгалт өгөх боломжтой);
  • Гадаад паспортын хүчинтэй хугацаа сургалт дууссанаас хойш доод тал нь 6 сараас доошгүй хугацаанд хүчинтэй байх;
  • Сүүлийн 3 жилийн хугацаанд ИНЕГ-аас тодорхойлсон тэтгэлэгт сургалтад хамрагдаагүй байх;

Бүрдүүлэх материал:

  • Хавсаргасан сонгон шалгаруулалтын анкет;
  • Тухайн сургалтад хамрагдах шаардлагатайг тодорхойлсон салбар, нэгжийн албан тоот;
  • Иргэний үнэмлэхийн хуулбар /E-Mongolia-аас авах/;
  • Хавсаргасан эрүүл мэндийн үзлэгийн хуудсыг хоёрдугаар шатлалын эмнэлгийн байгууллагын ерөнхий эмчээр гарын үсэг зуруулан, тамга тэмдэг даруулсан байх;
  • Тэтгэлэгт сургалтад хамрагдах зорилго, сургалтад хамрагдсанаар тус тэтгэлэгт сургалтаар олж авсан мэдлэг, ур чадварыг Монголын иргэний нисэхийн салбарт болон олон улсын иргэний нисэхийн хөгжилд хэрхэн ашиглах, ямар үр дүн гарах талаар 750-1000 үг бүхий эссэ англи хэлээр бичих;

Тэтгэлэгт хөтөлбөрийн талаар ерөнхий мэдээлэл, бүрдүүлэх материалын жагсаалт болон сонгон шалгаруулалттай холбоотой нэмэлт мэдээлэлтэй энд дарж танилцана уу.

Сонгон шалгаруулалтын материал хүлээн авах хугацаа:

Сонгон шалгаруулалтад хамрагдах хүсэлт гаргагчдын материалыг 2026 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэл Нисэхийн сургалтын төвийн 244/2 тоот өрөөнд хүлээн авна. Ирүүлсэн материалд тухайн сургалтын суралцагчид тавигдсан шалгуурын дагуу сонгон шалгаруулалт хийж, удирдлагад танилцуулна.

Асууж тодруулах зүйл байвал ariuntungalag.b@ncac.mn болон 7128-3029 утсаар холбогдон мэдээлэл авна уу.