ТЭТГЭЛЭГТ СУРГАЛТАД НЭР ДЭВШИГЧДИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ТУХАЙ

Spread the love
ICAO – SINGAPORE – 1

Бүгд Найрамдах Сингапур Улсын Засгийн газар болон Олон улсын иргэний нисэхийн байгууллага (ICAO) хамтран хэрэгжүүлж буй Хөгжиж буй орнуудад зориулсан тэтгэлэгт хөтөлбөрийн сонгон шалгаруулалт зарлагдлаа.

Сингапурын нисэхийн академи (Singapore Aviation Academy)-д зохион байгуулагдах уг тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах хүсэлтэй ажилтнуудыг “ИНҮТ” ТӨХХК-аас нэгдсэн журмаар тодорхойлж, сонгон шалгаруулалтад оролцох боломжийг олгоно.

Course title Course date Application Deadline (16 weeks before the course start date)
Aviation Safety and Security
1 Aircraft Accident Investigation Techniques 15-19 Feb 27 25 Oct 26
2 Aircraft Accident Investigation Management 22-26 Feb 27 1 Nov 26
Aviation Management
3 Growing Aviation Sustainably 2-6 Nov 26 5 Jul 26 10
4 Aviation Foundation Programme 1-5 Mar 27 8 Nov 26
Air Traffic Services
5 Air Traffic Management Safety Investigation and Analysis 26-30 Oct 26 28 Jun 26

 

Сингапурын нисэхийн академи (Singapore Aviation Academy)-аас тавьж буй хөтөлбөрийн нөхцөл болон шаардлага:

  • ICAO-ийн хөгжиж буй гишүүн орны иргэн байх:
  • Иргэний нисэхийн салбарт 10-аас доошгүй жил ажилласан байх;
  • Англи хэлний дунд ба түүнээс дээш түвшний мэдлэгтэй байх;

Тэтгэлэгт хөтөлбөрт багтсан зардлууд:

  • Онгоцны тийз;
  • Сургалтын төлбөр;
  • Зочид буудал;
  • Сургалтын тэтгэмж;
  • Эрүүл мэндийн даатгалын зардал.

Бүрдүүлэх материал:

  1. Nomination form
  2. Хувийн намтар /CV/
  3. /Боловсрол, ажлын туршлага, ур чадвар зэргийг дэлгэрэнгүй тусгасан байх/
  4. Эссэ

/“Тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах шалтгаан, хүрэх зорилго болон тухайн сургалтад хамрагдсанаар Монгол Улсын Иргэний нисэхийн салбарт оруулах өөрийн хувь нэмэр” сэдвээр 600-аас доошгүй үгтэй эссэ англи хэл дээр бичих/

Сонгон шалгаруулалтад хамрагдах ажилтан хүснэгтэд заасан хугацаанаас 5-аас доошгүй хоногийн өмнө материалаа ирүүлнэ үү. Хүсэлт гаргагчдын материалыг Нисэхийн сургалтын төвийн 244/2 тоот өрөөнд хүлээн авна.

Та тэтгэлэгт хөтөлбөрийн тухай дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж авна уу.

Асууж тодруулах зүйл байвал ariuntungalag.b@ncac.mn болон 71283029 утсаар холбогдон мэдээлэл авна уу.

Download QRPrint QR