Уран зохиол

Spread the love

НОМЫН МЭДЭЭЛЭЛ:

ГАНЖАВХЛАН Ч.

Хол биш:  УБ.: Редактор Ц.Пүрэвжаргал; зураач Б.Ундрах; Хэвлэлийн дизайнер Г.Баярзул.-2024.-137х.-  978-9919-0-2971-5.

НОМЫН ТАЙЛБАР:

Өнгөт хорвоод өчүүхэн гэдгээ ухаарч
Өөрөө өөрийнхөө Эверестийг олоорой…

Эверестийн хувьд хүн төрөлхтөн тийм ч сонин зүйл биш. Харин хэдэн зуун мянгаараа түүн рүү тэмүүлэн өөрийгөө сорих хүн төрөлхтөн яг үнэндээ дотроо байгаа Эверестийг хайгаад яваа юм. Гэртээ суугаад дэлхийг таньж болно гэж хэлсэн хүн ч гэсэн энэ утгыг л илэрхийлэх гэсэн байх. Шууд утгаараа ч, хийсвэр утгаараа ч Эверест биднээс хол биш. За тэгэхээр Богд ууландаа ч олигтой хэдэн удаа гарч байгаагүй Улаанбаатар хотын энд тэнд кофе тэврэн эморч суудаг нэгэн түлээ хэрхэн яаж яваад Эверест бэйс кэмп буюу ЕВС 5364 руу гарч орхив оо гэдэг түүхээр хамтдаа аялцгаая. Өөрөө өөрийнхөө оргилд хүрцгээе.

НОМЫН МЭДЭЭЛЭЛ:

ШҮҮДЭРЦЭЦЭГ Б.

Хагацашгүй: УБ.: Хэвлэлийн эхийг бэлтгэсэн Д.Оюун; Хавтасны зургийг Б.Гэрэлцэцэг .- “Адмон принт” ХХК.-2019-238х.-ISBN 978-99978-4-806-2.

НОМЫН ТАЙЛБАР:

1937 оны хэлмэгдлийн үед үйл явдал нь өрнөх тус романд монгол бүсгүйн үнэнч хайрын тухай өгүүлсэн агаад бодит хүний намтраас сэдэвлэн бичжээ. Зохиолч Б.Шүүдэрцэцэгийг 1990-ээд оны эхээр Эрхүү хотод сурч байхад ангийнх нь нэгэн орос охины эмээ нь хэлмэгдсэн нөхрөө хайж очоод тэндээ орос хүнтэй гэрлэсэн монгол эмэгтэй гэдгийг сонссоноо роман болгон бичсэн нь энэ аж.

НОМЫН МЭДЭЭЛЭЛ:

ПҮРЭВ С.

Усны гудамж: УБ.: Хэвлэлийн редактор Ц.Энхбат; уран сайхны редактор Ц.Дашдаваа; техник редактор Ш.Лхагвасүрэн; Хэвлэлийн дизайнер Г.Уянга; “Аз хур” ХХК.-2019.-203х.- ISBN 978-99962-3-845-1.

НОМЫН ТАЙЛБАР:

Их хот шөнийн харанхуйд айдаст автсан мэт чимээгүйхэн нэвсийж, ноход хаа нэг дуу дуугаа авалцан яргин хуцна. Дөрвөн их уулын дунд тулгаа тулж голомтоо бадраасан энэ хотод дасаж ядан аж төрж яваа хүний нэг гэвэл Өлзиймаа байлаа. Тэднийх “Усны гудамж” хэмээх эртний нэртэй, сургууль соёл, худалдаа наймаа, эргэлчин мөргөлчний хөлд дарагдсан энэ дуулиант гудамжинд суудаг байлаа. /… номын эхлэлээс /

НОМЫН МЭДЭЭЛЭЛ:

САРАНТУЯА Б.

Сорхугтани: УБ.: Хэвлэлийн редактор Ш.Мөнхцэцэг, Ц.Энхтүвшин; зураач Б.Нямхүү; Хавтас чимэглэл Г.Булгантамир; эх бэлтгэсэн Д.Оюун; “Мөнхийн үсэг” ХХК.-2013.-432х.- ISBN 978-99962-0-699-3.

НОМЫН ТАЙЛБАР:

Энэ роман их эзэн Чингис хааны үеэс Мөнх хааны үе хүртэлх хагас зуун жилийн хугацаа, Монголын нууц товчоо бичигдэж дууссан цагаас хойших түүхийн балархай эх сурвалжуудыг хөвөрдөж, уран зохиолын хэлнээ буулган, эзэнт гүрний мандал бадрал, уналт босолтын он жилүүдийг Сорхугтани хатны түүхэн амьдралтай холбон харуулжээ. Найман зууны тэртээ Сорхугтани хатны эгэл хүмүүний амьдралаар амьдарч, зовлон жаргалын дундуур явсан бахдам түүх, найман зууны дараа уран зохиолын хэлнээ буун уншигч авхай танаа хүрч байгаа нь магад тэрбээр мөнх тэнгэрээс өөрийн зөвшөөрлөө илгээсэн хэрэг биз ээ.

НОМЫН МЭДЭЭЛЭЛ:

САРАНТУЯА Л.

Тавилан:  УБ.: Редактор Г.Отгончимэг; зураач Б.Даваандунмаа; Хэвлэлийн дизайнер Г.Уянга; “Аз хур” ХХК.-2012.-520х.-ISBN 978-999621-498-1.

НОМЫН ТАЙЛБАР:

Уг зохиолд одоо цагт бараг гээгдсэн гэж болох монгол эр хүний  тал шигээ уужим  сэтгэлийг өвгөн Данзангийн дүрээс олж харах бөгөөд, түүний үр хүүхдүүдийн амьдралаар  орчин үеийн нийгмийн  эрээн бараан бүхнийг маш сонирхолтойгоор харуулж чаджээ.  Зарим нэг гэмт хэргийн халуун мөр, үндэс баримтан дээр тулгуурлан бичсэн зохиол юм.

НОМЫН МЭДЭЭЛЭЛ:

ЮН ЧАН.

Зэрлэг хун: УБ.: Орчуулагч Б.Намсрай, Н.Буянжаргал; редактор Б.Нэргүй, Д.Хүрэлхүү; хавтасны дизайнер Н.Бямбацогт; хэвлэлийн эхийг Д.Цэрэндулам; “Нэпко” ХХК.-2014.-365х.- ISBN 978-999626-672-9.

НОМЫН ТАЙЛБАР:

Хятадын түүхийн сэдвээр бичигдсэн номуудаас Зэрлэг хун шиг шуугиан дэгдээсэн бүтээл ховор. Анхны хэвлэлтээсээ хойш 30 хэлнээ орчуулагдан 10 сая илүү хувь хэвлэгдэн борлогджээ. Юн Чан өөрийн гэр бүлийн эмэгтэйчүүдийн гурван үеийн ( эмээ, ээж, охин ) намтраар Хятадын ХХ-р зууны эмгэнэлт түүхийг бүхэлд нь харуулсан юм. Юн Чаны эмээг хүүхэд байхад нь хөлийг нь боож, цэргийн ноён генералд татвар эм болгон өгчээ. Генералыг нас барсны дараа бүсгүй нялх охиноо дагуулан зугтжээ. Тэр охин нь өсөж том болоод Гоминданы эсрэг дайнд идэвхтэй оролцов. 1949 онд коммунистууд ялсны дараа тэрээр нөхрийнхөө адил намын өндөр албан тушаалтан болжээ. Тэдний охин Юн Чан Хятадын коммунист дээдсийн ямбатай хүрээнд өссөн боловч Маогийн эриний төсөөлөх ч аргагүй зовлонг биеэр туулсан юм. Улмаар эцэг эхийг нь буруутган, тамлан зовоож, өөрийг нь Хималайн хязгаарт цөлсөн байна… Зэрлэг хун бол үхэл ба амьдралын, хэрцгий догшин ба эр зоригийн гайхалтай түүх. Хятадын урт удаан хар дарсан зүүд шиг амьдралыг мартах аргагүй тодорхойлж, бүхэлдээ гайхалтай сайн бичсэнээрээ энэ ном түүхийн чухал ажил болхийн зэрэгцээ хүн төрөлхтний сод бүтээл юм.

 

 

Loading